Завхан аймгийн Тэлмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Завхан аймгийн Тэлмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хэлэлцүүлэг

2026-04-16/2026-04-17

Хог хаягдлын асуудлаар төрийн албан хаагч, төрийн бус байгууллага, иргэдийн дунд хэлэлцүүлэг, сургалт, нөлөөллийн ажил зохион байгууллаа.

2026 оны 04 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд сумын ИТХ, ЗДТГ-аас "Хог биш баялаг" төрийн бус байгууллагатай хамтран хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, хог хаягдлыг бууруулах, дахин боловсруулах чиглэлээр төрийн албан хаагчид, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, иргэдийн төлөөлөлд сургалт, нөлөөллийн арга хэмжээ явууллаа.
Сургалтын үеэр төрийн албан хаагчид, иргэдийн төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэг явуулж хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, устгах үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, хог хаягдлыг цугуулах, тээвэрлэх, устгах үйлчилгээнд одоо мөрдөгдөж байгаа тарифын хэмжээг өөрчлөх, энэ асуудлаар ажлын хэсэг байгуулж нарийвчилсан журам боловсруулахаар тогтов.

Саналууд: 0

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11241
8694 / 77%
1148 / 10%
398 / 4%
1001 / 9%