Завхан аймгийн Тэлмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Завхан аймгийн Тэлмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Багийн Засаг дарга нар сонгогдлоо

2017-04-24

Завхан аймгийн Тэлмэн сум нь бүх багийн ИНХ-н хурлаа 2017.04.12-21-ний хооронд зохион байгуулж шинээр ИНХ-ын дарга, багийн Засаг дарга нараа сонголоо. 
Өгөөмөр багийн Засаг дарга Ж.Отгонбаяр, ИНХ-ын дарга Ч.Баяржаргал, Шургах багийн Засаг дарга Д.Дашдорж, ИНХ-ын дарга Ж.Нармандах, Нуур багийн Засаг дарга Б.Пүрэвдорж, ИНХ-ын дарга Ө.Отгонбаатар, Баянтэгш багийн Засаг дарга Д.Пүрэвсамбуу, ИНХ-ын дарга Э.Базарчогсом, Баян-Айраг багийн Засаг дарга П.Отгонбаатар, ИНХ-ын дарга Н.Ганхуяг, Өвөгдий багийн Засаг дарга Н.Ишжамц, ИНХ-ын дарга Г.Баттүшиг нар боллоо. 
Сумын ИТХ, ЗДТГ-аас шинээр сонгогдсон ИНХ, багийн Засаг дарга нарт сургалт зохион байгуулж мөн сумын Засаг дарга О.Батчулуун шинээр сонгогдсон багийн Засаг дарга нарт батламж гардууллаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11184
8661 / 77%
1136 / 10%
392 / 4%
995 / 9%