Завхан аймгийн Тэлмэн сумын ИТХ

Завхан аймгийн Тэлмэн сумын ИТХ

Завхан аймгийн Тэлмэн сумын зураг төсөл, технологийн багш О.Баттулга өөрийн шавь нарын хамт үлийн цагаан оготно устгах төхөөрөмж зохион бүтээв

2017-12-03

Завхан аймгийн 7 сумын 30 баг үлийн цагаан оготно устгах төхөөрөмжтэй болжээ. Ургамал хамгаалал, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс хийсэн судалгаа болон 2018 онд малын тэжээл тариалах сумдын судалгааг үндэслэн бэлчээрт хөнөөл учруулж буй үлийн цагаан оготно хамгийн их тархалттай байгаа Баянтэс, Тэс, Сонгино, Цэцэн-Уул, Идэр, Тэлмэн, Шилүүстэй суманд үлий утагч, үлий цөмлөгч төхөөрөмжүүдийг гардуулсан байна. Тус төхөөрөмжийг 2015 оны Инновацийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийн тэргүүн байр, 2016 оны Залуу зохион бүтээгчдийн улсын уралдааны шилдэг 44 бүтээлийн шагналт, Завхан аймгийн Тэлмэн сумын зураг төсөл, технологийн багш О.Баттулга өөрийн шавь нарын хамт зохион бүтээжээ.

Ийнхүү эдгээр тоног төхөөрөмжүүдийг ашиглан орон нутгийн санхүүжилтээр үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг үр дүнтэй явуулах боломж бүрдэж байгаа юм. Энэ үеэр сонгогдсон 7 сумын Засаг дарга, багийн дарга, хариуцсан мэргэжилтнүүдэд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас сургалт зохион байгууллаа гэж Завхан аймаг дахь манай сурвалжлагч Б.Оюун-Эрдэнэ, Х.Галбаяр нар мэдээллээ.


www.mnb.mn

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%