"Төрийн байгууллагуудын удирдлага, албан хаагчдын чадавхийг дээшлүүлэх" зүүн бүсийн сургалтанд Улиастай, Тосонцэнгэл, Алдархаан, Их-Уул, Тэлмэн, Идэр, Яруу зэрэг 7 сумын төрийн албан хаагчид оролцсон бөгөөд мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилтын хүрээнд - илтгэх бичих, "Иргэдэд үзүүлэх үйлчилгээ"-ний талаар хэлэлцүүлэг, чадавхийг дээшлүүлэх нэгдсэн сургалт, холимог гар бөмбөгийн тэмцээн, буухиа тэмцээн, дардасны тэмцээн, хос болон гоцлол дуу, төрийн алба, үйлчилгээний чиглэлээр хошин шог зэрэг 5 арга хэмжээний хүрээнд мэдлэг, ур чадвар, авхаалж самбайгаараа өрсөлдлөө. Тэлмэн сумын ИТХ болон ЗДТГ-ын хувьд "ИЛТГЭЛ"-ийн уралдаанд ДЭД байр, "ХОС ДУУ"-ны тэмцээнд "ТЭРГҮҮН" байр, "ГАР БӨМБӨГ"-ийн тэмцээнд "ТЭРГҮҮН" байр, "ХӨГЖӨӨНТ БУУХИА" тэмцээнд ДЭД байрыг тус тус эзлэв.
