Завхан аймгийн Тэлмэн сумын ИТХ

Завхан аймгийн Тэлмэн сумын ИТХ

“АВЬЯАС-2017” ХҮҮХДИЙН УРЛАГИЙН НААДАМ БОЛОВ

2017-12-03




Энэ оны 11 дүгээр сарын 28-нд Тэлмэн сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулиас “Авьяас-2017” хүүхдийн урлагийн их наадмыг 1-12 дугаар ангийн сурагчдын дунд 10 төрлөөр амжилттай зохион байгууллаа.

1-5 дугаар ангийн Шилдэг урлагийн ангиар П.Амгаланжаргал багштай 5а анги, 6-9 дүгээр ангийн Шилдэг урлагийн ангиар В.Дондовсамбуу багштай 9б анги, 10-12 дугаар ангийн Шилдэг урлагийн ангиар Ч.Баатарсүрэн багштай 12а анги тус тус шалгарч “Шилжин явах цом”-ын эзэд болов.

Сурагчдын авьяас, чадварыг нээн илрүүлэх, тэдэнд өөртөө итгэх итгэл үнэмшлийг нэмэгдүүлж, мартагдаж бүдгэрч буй язгуур болон ардын урлагийг сэргээн сануулах, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилготой энэхүү урлагийн их наадмын ардын дуу, уран уншлага, уртын дууны төрлийг сургуулийн ахмад багш нар 2 дах жилдээ ивээн тэтгэн шагнаж урамшуулж байгаа аж.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%