Завхан аймгийн Тэлмэн сумын ИТХ

Завхан аймгийн Тэлмэн сумын ИТХ

“ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛД ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦОО” ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-12-05

ЕББДС болон Хүүхдийн цэцэрлэгээс “ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛД ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦОО” сэдэвт эцэг эхийн зөвлөгөөнийг  2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү хурлаар эцэг эхчүүдэд сургууль болон хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл, “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга”, “Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан томуу, томуу төст өвчнөөс гэр бүлээ болон хүүхдээ хэрхэн хамгаалах вэ” зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгөхийн зэрэгцээ тогооч Д.Байгальмаа үдийн цайны талаар танилцуулж, хоолны амталгааг эцэг эхчүүдээр хийлгэж саналыг сонсов.  

Мөн Тосонцэнгэл сумын цагдаагийн хэлтэсийн хүүхдийн байцаагч Г.Нямсүрэн, замын цагдаагийн ахлагч Л.Энхбаатар, Тэлмэн сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Энхбат нар эцэг эхчүүдэд цахим донтолт, интернет, гар утасны хор нөлөө, насанд хүрээгүй хүүхдээр машин жолоодуулахгүй байх талаар мэдээлжээ.

            Түүнчлэн ЕББДС-ийн ажилчин Н.Батгэрэл, түүний эхнэр н.Алтантуяа нар өөрсдийн нэрэмжит шатрын тэмцээнийг 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд “Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо” сэдэвт энэхүү эцэг эхийн зөвлөгөөний үеэр тэргүүн байр эзэлсэн сурагчдад шагналыг нь гардуулав. 

     

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%