Завхан аймгийн Тэлмэн сумын ИТХ

Завхан аймгийн Тэлмэн сумын ИТХ

СУМЫН ӨВСНИЙ АЮУЛГҮЙН НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

2017-12-08

Засгийн газрын 2017 оны 186 дугаар тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 01 дүгээр албан даалгавар, Аймгийн Засаг даргын 2017 оны А/295 дугаар захирамж, Тэлмэн сумын Засаг даргын 2017 оны А/90 дугаар захирамжийн дагуу өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Тэлмэн сумын ЗДТГ-ын ажилчин, албан хаагчид болон 6 багийн Засаг дарга нар хамтран сумын бэлтгэвэл зохих өвсний аюулгүйн нөөцийг бүрдүүллэн ажиллаа.

Багуудын өвсний аюулгүйн нөөцийг бүрдүүлснээр 2017-2018 оны өвөлжилтөд гарч болзошгүй хүндрэлийг хохирол багатай давж гарах, бэлэн байдлаа хангахын чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.

Энэхүү өвсний аюулгүй нөөцийг Орон нутгийн Хөгжлийн сангаас 1 752 950 /нэг сая долоон зуун тавин хоёр мянга есөн зуун тавин/ төгрөг, сумын татварын давсан орлогоос сумын ИТХ-ын тогтоолоор 2 500 000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгөөр хийж гүйцэтгэсэн.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%