Завхан аймгийн Тэлмэн сумын ИТХ

Завхан аймгийн Тэлмэн сумын ИТХ

Ажлын амжилтаараа аймагтаа 3-р байр эзэллээ.

2018-02-13

Тэлмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2017 оны ажлаа дүгнүүлж аймагтаа 3-р байранд шалгарч сар шинийн босгон дээр аймгийн ИТХ-ын төлөөлөгч Энхболд, ХАА-ын газрын дарга Солонго нараас шагналаа гардан авлаа. Мөн Тэлмэн сумын ЗДТГ ажлын үр дүнгээрээ аймагтаа 3-р байранд шалгарсан байна. Эдгээр шагнал нь нийт Тэлмэн сумын төрийн албан хаагчдын шагнал, ажлын үр дүн бөгөөд энэ амжилтаа бататгах мөн ахиулахын төлөө дор бүрнээ улам хичээн ажиллах хэрэгтэй.
Нийт төрийн албан хаагчид болон Тэлмэнчүүддээ ажил хөдөлмөрийн өндрөөс өндөр амжилт хүсэж "Тийн унжлагат" хэмээх шар нохой жил улам их амжилт бүтээл дагуулсан жил байхыг хүсэн ерөөе.
Төрийн нуруу түвшин байж түмэн олон минь аз жаргалтай амар амгалан байх болтугай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%