Завхан аймгийн Тэлмэн сумын ИТХ

Завхан аймгийн Тэлмэн сумын ИТХ

Ерөнхий боловсролын сургуультай хамтран "Монгол бахархал-2024 өдөрлөг" зохион байгууллаа.

2024-11-04

Монгол Бахархал өдөрлөгийг жил бүр иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл ивээн тэтгэн ажилладаг. Уг тэмцээний зорилго нь сурагчдыг өвөг дээдсээрээ бахархах, Монгол ёс заншлыг өвлүүлэн үлдээх, Монгол наадгай, Монгол дээл хувцасаараа бахархах үзэл төлөвшүүлэх зорилготой. Шагай наадгайн нээлтийн арга хэмжээнд 2б, 5а, 5б ангиуд мэндчилгээ дэвшүүлэв.

Монгол бахархал-2024 өдөрлөгийг "Шагайн наадгай" тэмцээнээр 1-12-р ангийн сурагчдын дунд дараах төрлүүдээр зохион байгууллаа. 

  • 1-2-р анги Морь уралдуулах 
  • 3-5-р анги Шагай няслах
  • 6-8-р анги Шагай няслах, Шагай шүүрэх 
  • 9-12-р анги шагай няслах, шагай шүүрэх 

Тэмцээнд сурагчид, эцэг эхчүүд, багш нар үндэсний хувцасаараа гоёж, идэвхитэй оролцсон нь уг тэмцээний үнэ цэнийг илтгэсэн. Мөн тухайн тэмцээнд Монгол үндэсний хувцасаараа бахархаж, үндэсний хувцасаараа гангарч гоёсон сурагчдыг шалгаруулав.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5544
4099 / 74%
905 / 16%
262 / 5%
278 / 5%