ИТХ-ын дарга Н.Гүнчинсүрэн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр сумын Ерөнхий боловсролын сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй танилцан байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, тэдгээрийн санал хүсэлтийг сонсож, цаашид бүх талаар дэмжин хамтран ажиллахаа ирэлхийлээ.
Ерөнхий боловсролын сургуулийн зүгээс бохир соруулах автомашин, биеийн тамирын талбайн засварын ажлыг эрчимжүүлэх, Хүүхдийн цэцэрлэгийн зүгээс урлаг, спортын заалны өргөтгөл, Соёлын төвийн зүгээс байгууллагын гадна талбайн тохижилт, орон нутгийн музейн барилгын шинэчлэл, Эрүүл мэндийн төвийн зүгээс барилгын их засварын санхүүжилт зэрэг тулгамдсан асуудлууд байгааг илэрхийлж байна.



