Завхан аймгийн Тэлмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Завхан аймгийн Тэлмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"СҮҮН ЗАМ" аянд нэгдлээ

2026-04-26

Аймгийн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Монголын явган алхагчдын холбооны Завхан аймаг дахь салбар холбоо, бурхан шашинтны төв Төгс буянт жавхлант хийд, Жавхлант хийморь хоршоо, аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Авто тээврийн төв хамтран зохион байгуулсан "Сүүн Зам" аянд сумын ИТХ, ЗДТГ, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Өлзий хутаг арвижих хийд, төрийн алба хаагч, иргэд нэгдэн оролцлоо.
Аяны хүрээнд 2026.04.26-ны өдөр Тосонцэнгэл-Улиастай, Тосонцэнгэл-Улаангом чиглэлд тус сумын нутгаар дайран өнгөрдөг улсын чанартай 120 км орчим авто замыг туулан зарим газруудад алхалт хийж, сүүн цацал өргөж, зам тээврийн осол голлон гардаг зарим газруудад Өлзий хутаг арвижих хийдийн лам нар сан тавьж уул ус, алтан шар замаа аргадлаа.
👋🛣️Зам тээврийн ослоос хамтдаа урьдчилан сэргийлж, эрдэнэт хүний алтан амийг хайрлая🙏🙏🙏

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11174
8656 / 77%
1135 / 10%
391 / 3%
992 / 9%