Завхан аймгийн Тэлмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Завхан аймгийн Тэлмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын төлөөлөгч нар чадавхжуулах сургалтад хамрагдлаа

2026-05-01

Сумын ИТХ-ын 2026 оны үйл ажиллагааны төвөллөгөөнд тусгагдсаны дагуу төлөөлөгч нарыг чадавхжуулах сургалтад хамрууллаа.

Сургалтыг ИТХ "Өрнөх хөгжил" ТББ-тай хамтран 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр сумын Иргэний танхимд зохион байгуулав.

"Өрнөх хөгжил" ТББ-аас "Орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, хэрэгжилтэд иргэдийн хяналт хийх, иргэний нийгмийн оролцоо", "Улсын болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрт хяналт тавих, иргэдийн хяналтын бүлэг ажиллуулах аргачлал" сэдвээр тус тус 1 өдрийн сургалт зохион байгууллаа.

Энэхүү сургалт нь ИТХ-ын хороодын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу улсын төсвийн болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнд хяналтыг хэрэгжүүлэхэд тодорхой мэдлэг, мэдээлэл хүргэсэн, арга зүй олгосон ач холбогдол бүхий сургалт боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11174
8656 / 77%
1135 / 10%
391 / 3%
992 / 9%