Сумын ИТХ-ын дарга, багийн Засаг дарга, Хэсгийн цагдаа нарын бүрэлдэхүүн "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл"-ийн төлөвлөгөөний дагуу гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд мэдээ, мэдээлэл хүргэх, холбогдох гарын авлага, материал тараах,
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр (сумын Засаг дарга иргэд хооронд) "Хамтран ажиллах гэрээ" байгуулах,
2027 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр суманд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар санал авч, иргэдийн санал, хүсэлтийг сонсох ажлын хүрээнд Нуур багт ажиллалаа.
Ийнхүү сумын 6 багийн нийт 350 орчим өрхөөр орж ажиллан энэхүү төлөвлөгөөт ажил дууслаа.





