Завхан аймгийн Тэлмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Завхан аймгийн Тэлмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Багуудын Иргэдийн Нийтийн Хурал хуралдаа

2026-05-28

2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Нуур багийн, 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Өгөөмөр багийн, 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Шургах багийн, 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баян-Айраг багийн, 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Өвөгдий багийн, 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянтэгш багийн ИНХ тус тус хуралдлаа.
Өвөгдий багийн ИНХ-аар 2027 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр суманд хийгдэх ажлыг эрэмбэлэх, сумын ЗДТГ-аас томилогдсон Хог хаягдлын журам боловсруулах ажлын хэсгээс боловсруулсан журмын төсөл буюу хог хаягдлыг цэвэрлэх, ачиж тээвэрлэх үйлчилгээний хураамж, үнэ тарифын талаар хэлэлцлээ.
Хөдөөгийн бусад багуудын ИНХ-аар бэлчээр өнжөөх, амраах газрын нэр байршил, зуслан, намаржаанд буух хугацаа, хадлан бэлтгэх хугацааг тус тус тогтох, 2027 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр суманд хийгдэх ажлыг эрэмбэлэх, багийн иргэдээс ирсэн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэх, тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын бүс тогтоох зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11174
8656 / 77%
1135 / 10%
391 / 3%
992 / 9%