Завхан аймгийн Тэлмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Завхан аймгийн Тэлмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нутгийн удирдлагын хорооноос хяналт шалгалт явууллаа

2026-06-10

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дүгээр захирамжаар баталсан хороодын үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Нутгийн удирдлагын хороо, аймгийн Газрын Харилцаа, Барилга Хот Байгуулалтын газрын ажлын хэсэгтэй хамтран 2026 оны 06 дугаар сарын 06-ны өдөр улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй иргэдэд үйлчлэх төв, автомашины грашийн барилгын ажлын явцад, 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдөр аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын талбайн засварын ажлын явцад, сумын орон нутгийн хөгжлийн сангаар хийгдсэн хүүхдийн тоглоомын талбай, Баян-Айраг багийн төвийн барилгын засварын ажлын гүйцэтгэлд батлагдсан удирдамжийн дагуу тус тус хяналт шалгалт явууллаа.
Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар гүйцэтгэгч компаниудад холбогдох зөвлөмжийг хүргүүлж, энэ талаарх мэдээллийг захиалагч байгууллагад мөн хүргүүлж, зарим асуудлаар аймгийн ИТХ болон хурлын төлөөлөгчид албан бичгээр санал хүргүүлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11174
8656 / 77%
1135 / 10%
391 / 3%
992 / 9%