ИТХ-ын ээлжит 11 дүгээр хуралдаан 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хуралдлаа.
Хуралдаанаар:
- Сумын Засаг даргын 2026 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хагас жилийн биелэлтийг хэлэлцэж, 75,68 буюу тодорхой хангалттай хэрэгжсэн гэж дүгнэлээ.
- Хоршоог хөгжүүлэх сангийн зөвлөлийг шинээр байгуулж, хоршоог хөгжүүлэх сангаас олгох зээлийн дээд хязгаарыг 60 хүртэл сая төгрөгөөр, 60 хүртэл сарын хугацаатай, жилийн 5 хувийн хүүтэйгээр олгож байхаар тогтоолоо.
- ИТХ-ын Нутгийн удирдлагын хороо, Эдийн засаг төсвийн хороо хийсэн ажлын тайлангаа танилцууллаа.
- ЗДТГ-аас томилогдсон ажлын хэсгийн боловсруулсан "Хог хаягдлын журам"-ыг баталж, захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр шийдвэрлэлээ.
- Тэсийн гол, Булнайн нурууны Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас оруулсан орчны бүс тогтоолгох тухай асуудлыг хэлэлцэж, Нуур, Баян-Айраг багийн нутаг дэвсгэрийн 40 гаруй мянган га газрыг хамрах тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсээс гадагш 15 км зайд орчны бүсийг тогтоож шийдвэрлэлээ.
